УИХ-ын гишүүн Ч.Ундрам, П.Батхүү агсны аллагын талаар ам нээв

2022-12-07 618 1

Төрийн ордонд харамсалтайгаар амь насаа алдсан төр нийгмийн зүтгэлтэн П.Батхүү агсны талаар өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Ундрам санаад оромгүй зүйл ярилаа. Харин П.Батхүү агсны дүү өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.  “Ойрын үед олны анхааралд өртөөд буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр орой NTV TB-ийн Улаан Бал нэвтрүүлгээр оролцож ( уригдсан гэж ойлгосон) холбогдоод буй асуудлууд тэр дундаас уул уурхайн хулгай, хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэж, ичгүүр сонжуургүй инээж ярьж, “ярвайж” уйлж жүжиглэж суухыг хараад үнэхээр дур гутлаа. Энэ эмэгтэй хууль батлах гэж суусан болохоос хулгай дээрмээ хаацайлж, хувийн амьдрал, ор хөнжлийн асуудлаа олонд гайхуулах мэт бардам, дээрэнгүй, “ давилуун” “ сэхүүн” авирлах нь хэрээс хэтэддсэн ёс зүйг уландаа гишгэсэн, бүдүүлэг хүн болох нь өөрийнх нь ярилцлагаас тод томруун харагдлаа. Ээж эх хүний ариун гэр орон, хань үр хүүхдүүддээ хандах сэтгэл түй ч алга. Хувь хүний эрээн бараан амьдрал, ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүний ёс зүйг бүүр орхиё. Хамгийн гол асуудал төрийн ордон өнөө үед архичид, алуурчид, янхандалт, дээрэмчид, луйварчид, хулгайчид, үгүй дутуу юмгүй “ бузар бүхний үүр” болсон юм байнаа гэдгийг МАН-ын эрхэм гишүүн эмэгтэй олон нийтийн сүлжээнд цацаж орхилоо. Төрийн ордонд архидаж, эрдэнэт хүний амь насыг түлхэн унагаж, санаатай бүрэлгэснийг хүртэл гишүүн Ч.Ундрам баталгаатай мэдэж ярьж сууна. Өөрийн гэртээ өөрийн нөхөртэйгээ өөрийн дураар авирлаж байхад нь ард түмэн юунд сонгосон эрхэм гишүүнийхээ хувийн асуудалд анхаарлаа нээрээ хандуулаад байгаа юм бол… Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг “ аллага”-ын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй. Хардах эрх нь бидэнд бий. Ч. Ундрам гишүүн 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийн үйлдсэн “ эзнийг” мэдээд яриад байгаа бус уу. Олон олон сайтууд, иргэд, олон нийтийн сүлжээ сануулаад анхаарал хандуулаад эхэллээ. ” хэмээн оруулав.

Холбоотой мэдээ