Сонгинохайрханчууд Р.Дагвыг дэмжиж, Хотын хөгжилд Хүчээ нэтгэхээ илэрхийллээ

access_time 2020-10-13
remove_red_eye 66

 

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Рэнцэндагвын Дагва сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор дуусгалаа. Сурталчилгааны хугацаанд нэр дэвшигч 64 удаагийн уулзалт хийж, 30.000 гаруй иргэнтэй уулзжээ. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр тойргийн тухайд алслагдсан хороодтой онцлог тойрог билээ.
Ирэх жилүүдэд гэр хороолол, алслагдсан хороодыг хөгжүүлэх дэд бүтцийг сайжруулах, инженерийн хувьсал хийх олон ажлыг Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгажээ. 2020-2024 онд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Толгойт” дэд төвийг байгуулахаар ажлыг эхлүүлээд байна. Дэд төвийг ашиглалтад оруулсанаар гэр хороололд инженерийн хувьсал хийж, хотын төвийн хөгжил гэр хороололд ирэх боломж бүрдэх юм. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, зарим хороодод шинээр барьж, олон улсын хөтөлбөртэй хоёроос доошгүй сургууль ашиглалтад оруулах, орлогод нийцсэн орон сууцны төслийг Баянголын аманд бүтээн байгуулах зэрэг томоохон ажлууд хийхээр мөрийн хөтөлбөрт тусгажээ. Мөн Толгойт, Орбитын гол гудамжуудыг хатуу хучилттай авто замаар холбохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
Нэр дэвшигч Р.Дагва ахмадууд, бизнес эрхлэгч, оюутан залуус, урлаг спортынхон, багш, эмч нар, тусгай хэрэгцээт иргэд, фермерүүд гээд салбар бүрийн төлөөллүүдтэй уулзжээ. Энэ үеэр Сонгинохайрханчууд хэлэх үгтэй, хийсэн ажилтай нэр дэвшигч Рэнцэндагвын Дагвыг буухиалан дэмжиж байлаа.
Энэ удаагийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд, нийт 17149 хүн нэр дэвшин өрсөдөж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549