ХҮН БҮРИЙН СУРЧ МЭДЭХ ЁСТОЙ АМЬДРАЛЫН ХАТУУ 20 ҮНЭН

2018-10-29 3002 0

 

Харамсалтай нь та үнэнг хүлээн зөвшөөрөхийг хүсэлгүйгээр амьдрах тусам та өөрөө өөрөөрөө байлгүйгээр амьдарч, үнэт минут, секунд тутмаас илүү ихийг олж авч чадахгүй. Мөнгө биш цаг хугацаа л таны хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө юм. Энэ жагсаалтыг танд урам зоригийг бий болгохын тулд бичсэн юм. Энэ гариг ертөнц дээр танд өгсөн энэ цаг хугацааг илүү үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Заримдаа амьдралын гэрэл гэгээ, гоо сайхныг дахин мэдрэхийн тулд “шуурга” хэрэгтэй байдаг юм.

#1. Та үхнэ, гэхдээ хэзээ гэдгээ огтхон ч мэдэхгүй.

Та үхэшгүй мөнх мэт дүр эсгэхээ боль. Та хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ хүлээн зөвшөөрч, амьдралаа бодитойгоор бүтээж эхэл.

#2. Таны хайртай хүн бүр ч гэсэн үхнэ, гэхдээ бас л хэзээ гэдгийг нь мэдэхгүй

Энэ бол хатуу үнэн. Энэ нь таны хайртай чухал хүмүүстэйгээ өмнөх хэрүүл маргааныг мартагнуулж дахин шинээр харилцаагаа босгож, эвлэрэхэд туслах юм.

#3. Эд хөрөнгө таныг илүү эсвэл аз жаргалтай болгохгүй

Та өөрийнхөө мөнгөтэй болох мөрөөдлөө биелүүлсэн ч мөнгө зөвхөн байгаа зүйлийг бэхжүүлж өгдөг.

#5. Аз жаргалыг эрж хайх нь түүнийг олох зорилтод садаа болдог

Аз жаргал үргэлж таны амьдралд байдаг зүйл. Гол асуудал нь та үүнийг мэдэрч байгаа эсэх түүнийг өөрийнхөө сэтгэл зүрх рүү оруулж байгаа эсэх юм.

#6. Мөнгийг биш цаг хугацааг зориул

Өөрийнхөө цагийг зориул, энэ нь таны ойлголтыг өөрчлөх, өөрийн болон бусдын талаар үргэлж санахад туслах юм.

#7. Та бүх хүмүүсийг аз жаргалтай болгож чадахгүй, хэрэв оролдох юм бол та өөрийгөө алдах болно

Бусад хүмүүст таалагдах гэж бүү хичээ. Харин өөрийнхөө үнэт зүйл, зарчим, бие даасан байдлаа хүндэлж эхэл.

#8. Та төгс байж чадахгүй, харин төгс болохыг эрмэлзвэл та өөртөө зовлон авчирна

Олон төгс төгөлдөрч дотор уур хилэн, өөрийгөө үзэн ядсан, дотроосоо өөрийгөө уран тасдаж буй дотоод шүүмжлэгч амьдардаг Энэ сөрөг дуу хоолойтойгоо тэмц, өөрийнхөө мэдрэмжээ хөгжүүл.

#9. Таны бодол санаа таны мэдрэмжээс бага чухал, харин мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Асуудлын оюуны бодол эргэцүүлэл тийм ач холбогдолтой биш. Хамгийн чухал нь энэ хүндрэлийг үүсгээд буй өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх нь чухал.

#10. Таны үйлдэл үгнээс чинь илүү чанга ярьдаг, тиймээс та үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй

Хариуцлагатай бай, хийж буй бүхий л зүйлээсээ хайр, эерэг энерги цацруул.

#11. Үхлийн эрмэгт ирэх үед таны амжилт, ололт огтхон ч чухал биш

Таны үхэх цаг ирэх үед та өөрийнхөө хийж бүтээснийг хэзээ ч бодохгүй. Та өөрийнхөө бусадтай харьцдаг харьцааг бодох болно. Тиймээс өнөөдрөөс эхлээд зөв амьдар.

#12. Таны авьяас үргэлж хүч хөдөлмөр, дадлага туршлагаар услагдаж байх ёстой

Дэлхийн зарим хамгийн авьяас билэгтэй хүмүүс эцэг эхийнхээ хонгилын өрөөнөөс гарч чадалгүй байсаар л..

#13. Одоо цаг бол цор ганц утга учиртай зүйл, тиймээс өнгөрснөө бодож, ирээдүйгээ төлөвлөхөө боль

Та өнгөрснөө хянаж, ирээдүйгээ зөгнөж чадахгүй. Хийх гэж оролдох тусам таны цор ганц зүйлийг устгаж эхэлнэ. Та зөвхөн одоо цагийг удирдаж чадна.

#14. Амьдрах хэцүү байгаа хэнд ч хамаагүй, зөвхөн та өөрийнхөө амьдралын түүхийн зохиолч

Хүмүүсээр өөрийгөө өрөвдүүлэх гэж бүү хичээ. Өөрийнхөө уншихыг хүссэн түүхийг өөрөө бүтээ.

#15. Таны үг бодлоос илүү чухал, тиймээс хүмүүст урам зориг өгч эхэл

Үг бол маш хүчтэй зэмсэг. Хүнийг гомдоож, сэтгэл гутралд оруулж, нэг бол урам зориг өгч, баярлуулж чадна. Тиймээс үгийг утга учиртай ашиглаж эхэл.

Өөртөө хөрөнгө оруулалт хийх нь амиа хичээсэн зан биш. Энэ бол таны хийж чадах хамгийн үнэтэй зүйл юм.
Тантай хамт амьдралын замаар хамт алхаж буй хүмүүст сонирхолтой байхын тулд та өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
#16. Юу болж байгаа нь асуудал биш, харин та хэрхэн яаж хүлээж авах нь чухал

Сайн үр дүнд хүрэхийн тулд өөрийгөө ямарваа нэгэн зүйлийг хүлээж авахад бэлд.

#17. Та удаан аз жаргалтай байхын тулд хүмүүстэй харилцаагаа сайжруулах хэрэгтэй

Ололт амжилт, мэргэжлээс илүүтэй харилцаа таны эрүүл мэнд, аз жаргалд нөлөөлдөг.

#18. Таашаал бол түр зуурынх, тиймээс салют буудуулахыг харж байхын оронд од гариг, ордуудыг бүтээж эхэл

Түр зуурын таашаалд бүү авт. Таашаалыг түр хойш тавихад та бүр илүү сэтгэл ханамж авах болно.

#19. Таны зорилго гүйцэтгэлгүйгээр юу ч биш, ажилдаа орох цаг болсон

Та дэлхийг өөрчлөхийг хүсэж байна уу? Тэгвэл яг одоо эхэл!

#20. Цаг бол таны амьдралын хамгийн үнэт хөрөнгө, цагаа зөв ашиглахын тулд та тэргүүлэх чиглэлээ тодорхойл

Танд цагийг хэрхэн яаж зарцуулах эрх мэдэл, хариуцлага байна. Тиймээс ухаантайгаар хөдөлж эхэл.

Холбоотой мэдээ