Автомашинтайгаа тогтоол усанд живж, хоёр хүн нас баржээ

access_time 2020-10-13
remove_red_eye 117

Төв аймгийн Баянжаргалан суманд хоёр иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж байгаад энджээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.12/ 47 настай эрэгтэй З, 44 настай эрэгтэй С нар “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн хэрэг гарсан байна.

Машинд гурван хүн явсан ч нэг нь автомашинаасаа өөрөө гарч чадсанаар эсэн мэнд үлджээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч, алба хаагчид тогтоол усны гурван метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. Иргэн С-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549