Явган хүний гарцан дээр 5 настай хүүхэд дайруулж, нас баржээ

access_time 2020-10-06
remove_red_eye 67

Нийслэлийн Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.05/ 16.50 цагийн орчимд Яармагийн эмнэлэгийн хойд замд BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн бөгөөд ослын улмаас есөн настай эрэгтэй О гэмтэж, таван настай эмэгтэй Б-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Жолооч 39 настай Б-д цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад жолооч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон бөгөөд жолоочийн хайхрамжгүй байдлаас үүдсэн осол гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс Цагдаагийн байгууллагаас жолоочдыг явган зорчигчдод зам тавьж өгөхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549