Р. Дагва: Толгойт орчмын гол гудамжуудыг хатуу хучилттай авто замаар холбоно

access_time 2020-10-02
remove_red_eye 132

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Рэнцэндагвын Дагва, Цогтсайханы Төрхүү нар иргэд, сонгогчидтой уулзаж, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг танилцуулсан юм.

Нийслэлийн  алслагдсан хороодын иргэдэд тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасныг нэр дэвшигчид онцолж байлаа. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний хомсдолтой амьдарч буй 8000 орчим өрхийн асуудлыг шийдвэрлэх, гэр хороолол дундах гол гудамжуудыг хатуу хучилттай авто замаар холбох, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг хийх, төрийн үйлчилгээг  иргэдэд ойртуулах  зэрэг ажлыг ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөжээ.

Одоогоор “Толгойт” дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Тус дэд төв  ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсэд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт нэмэгдэнэ. Мөн сургалтын төвөөр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх бөгөөд бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Түүнчлэн авто зам, дулаан хангамж, ус хангамж, цахилгаан хангамж гэх мэт инженерийн дэд бүтцийн ажлууд ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэх төдийгүй иргэдийн автомашин ашиглалтын зардал буурч өрхийн амжиргаанд эерэгээр нөлөөлөх юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549