1 сая долларын хөрөнгөтэй гуйлга гуйдаг эмэгтэй

access_time 2020-09-30
remove_red_eye 167

 

Гудамжинд гуйлга гуйж буй хүмүүсийг хараад “Хөөрхий дөө, хоолны ч мөнгөгүй ядарсан юм” гэж бидний олонх нь боддог байх. Хэн ч ийм гуйлга гуйж амьдардаг хүмүүсийг хангалттай их мөнгөтэй гэж бодохгүй нь ойлгомжтой. Харин Ливаны нийслэл Бейрут хотын орон гэргүй Фатима Отман хэмээх эмэгтэйн хувьд бүх зүйл өөр байжээ. Ливаны нийслэл 30 гаруй жилийн турш гуйлга гуйсан эмэгтэйг хүн болгон өдөр бүр төдий л анзааралгүй хажуугаар нь өнгөрдөг байсан байж болох. Гэвч эмэгтэй 2015 онд ажлын байран дээрээ гэнэт амьсгал хураасан байна. Ямар ч гадны нөлөөгүй бөгөөд жам ёсоороо гэсэн дүгнэлт гарчээ.

Түүнийг амьсгал хураасны дараа цагдаа нар түүний дансанд сая гаруй доллар байсны олж илрүүлжээ. Тэрээр нас барах үедээ 52 настай байсан ч ямар ч өвчингүй цоо эрүүл биетэй нэгэн байв. Нас барсан гуйлгачин эмэгтэйн гуйлга гуйдаг суудлын хажуунаас 3300 доллар бэлнээр, мөн сая гаруй долларын орлоготой хадгаламжийн дэвтэр олоод цагдаа нар мэл гайхжээ. Эмэгтэйн нас барсан шалтгаан цагдаа нарын гайхашралыг төрүүлэхгүй байгаа гэнэ. Харин “Гэр оронгүй эмэгтэй энэ их хэмжээний мөнгийг хуримтлуулж чадсан нь гайхалтай” хэмээн цагдаагийн ажилтан Жозеф Мусолим хэлжээ.

 

Ливанд иргэний дайн болох үед уг гуйлгачин эмэгтэй Фатима Отман хүндээр шархдаж тахир дутуу болсон гэнэ. Тэрээр 30 гаруй жилийн турш Бейрутын гудамжинд гуйлга гуйж амьдарсан болохыг тэр хавийн оршин суугчид баталсан байна. Энэ явдлаас нэлээд өмнө нэгэн цэрэг Фатимад ус өгч байх үед хэн нэгэн зургийг нь авч цахим хуудсанд тавьснаар тэрээр нэлээд алдартай болсон байжээ. Цагдаагийн ажилтнууд Фатимагийн гэр бүлийнхнийг олж, тэдэнд эмэгтэйн цогцсыг хүлээлгэж өгсөн байна. Түүний гэр бүлийнхэн хүртэл хадгаламжийн дэвтрийг нь хараад ихээхэн гайхсан гэнэ шүү

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549