Зураач Н.Батбаатарын “Нутаг нутгийн өнгө” бие даасан үзэсгэлэн болно

access_time 2020-09-24
note Урлаг
remove_red_eye 278

 

Урлаг тер дундаа уран зурагт дурлагсдад дуулгах сайхан мэдээг онцолж байна. Нар ээсэн намрын өдрүүд үргэлжилсээр байх ахуйд сэтгэл, мэлмийг баясгагч урлагийн үнэт бүтээлүүд нэгэн танхимд дэлгэгдэнэ. Тодруулбал, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Батбаатарын бие даасан үзэсгэлэн маргааш буюу есдүгээр сарын 25-нд нээлтээ хийх юм. Түүний “Нутаг нутгийн өнгө” судалбар зургийн бэсрэг үзэсгэлэн нь Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хэнтий, Төв аймгийн нутгаар явж зурсан нийт 32 судалбар зургаас бүтсэнээрээ онцлог юм.

 

Судалбар зургийн гол онцлог нь тухайн байгальд сууж нар, салхи, бороо гэх мэт байгалийн үзэгдэлд уран бүтээлчийн мэдрэмжээр, байгалийн араншин, өнгө гэрэл сүүдрийг гаргахыг зорьдогт оршино. Уран бүтээлчийн хувьд байгаль бол хамгийн том багш гэж үздэг бөгөөд тухайн байгальд зурсан зураг нь байгалийн энерги шингэсэн, уран бүтээлчийн мэдрэмжийг шингээсэн дахин давтагдашгүй өнгө будаг, зохиомжийн хослол болдог билээ.

 

Та бүхнийг Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн нэгээхэн хэсгүүдээр аялаж өнгө будгийн гайхамшигт ертөнцөөр нүд, сэтгэлээ баясган үзэсгэлэнг таалан соёрхохыг хүсье. Үзэсгэлэнгийн нээлт: 2020 оны есдүгээр сарын 25-нд

Ub Inn Hotel Bum Art Gallery 18:00 цагт

ЗУРААЧ Н.БАТБААТАРЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС:

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549