ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Э.ТАМИРЫГ ТОМИЛЛОО

access_time 2020-09-17
remove_red_eye 129

 

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Эрдэнэ-Очирын Тамирыг томиллоо. Э.Тамир нь МУИС-ыг 2011 онд төгссөн. Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.

“Фрэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний шадар туслах, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт, МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549