Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирлээ

access_time 2020-09-14
remove_red_eye 40

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12-ны  өдөр 22:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардав.

Тус нислэгээр нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 30, жирэмсэн 7, өндөр настан 3 , эрүүл мэндийн шалтгаантай 18, дадлагажих ажилтан 67, бусад шалтгаантай 138 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралтын, “Амар” зочид буудалд 21 хоног тусгаарлалаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549