Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авлаа

access_time 2020-09-11
remove_red_eye 45

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор өчигдөр 96 иргэн хил нэвтэрчээ. Иргэдийг Дархан-Уул аймгийн “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Алтанбулагийн боомтоор нэгдүгээр сараас хойш ОХУ-д сурч байсан болон бусад орноор дамжин ирсэн нийт 2250 иргэн хил нэвтэрч, эх орондоо иржээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549