“УОК-т 10 настай хүүхэд номоо зарж хандив өргөж байхад дарга нар өөртөө урамшуулал олгож байна

access_time 2020-09-11
remove_red_eye 5689


Монголчууд “ковид 19”-ийн аюулаас ард түмнээ хамгаалж өдөр шөнөгүй ажиллаж байгаа Улсын онцгой комисстоо эрвийх дэрвийхээрээ хандив өргөцгөөж байсан цаг саяхан.
10 настай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын  хандивласан тусламжийн мөнгийг их бага гэж гололгүйгээр дарга нар хувааж идсэн харамсалтай үйл явдал болжээ.


Тодруулбал, Хотын дарга асан С.Амарсайхан захирамж гарган “Ковид 19-ийн” тусламжийн мөнгөнөөс 21 албан тушаалтныг 21 сая төгрөгөөр шагнасан гэх асуудал ил боллоо.

Тухайлбал, С.Амарсайханы захирамжаар Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй албан тушаалтнууд бүр 1 сая төгрөгийн урамшуулал авсан байх юм.

Эх сурвалж: zarig. mn

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549