Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

access_time 2020-09-08
remove_red_eye 86

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр нар холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж, таван жил таван сар хорих ял оноосон билээ.

Харин бусдад нь буюу Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549