Францад хоёр өдөр дараалан халдварын 7000 гаруй тохиолдол илэрлээ

access_time 2020-09-04
remove_red_eye 72

Францад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 7157 шинэ тохиолдол илэрлээ гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Үүнээс нэг өдрийн өмнө халдварын тохиолдлын тоо 7017-гоор нэмэгдсэн юм.

Францад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо дөрөв дэх удаагаа 7000 давж буй нь энэ юм. Тус улсад өнгөрсөн баасан гарагт 7319 тохиолдол шинээр илэрсэн нь гуравдугаар сарын 31-нд бүртгэгдсэнээс /7578/ хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Мөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо сүүлийн таван өдөр дараалан өсөж, 464-т хүрчээ. Францад пүрэв гаргийн байдлаар 300181 хүн халдвар авч, 30706 хүн нас барсан гэж тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549