Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүрэг дэх байрнаас унаж амиа алджээ

2018-10-27 1096 0

 

Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдсан тухай Боловсрол телевизийн Фэйсбүүк дэх албан ёсны хуудаст мэдэгдээд байгаа билээ.

Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад “2018 оны аравдугаар сарын 25-ны орой өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход хохирогч нас барсан байсан. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Түүний үхлийн шалтгааны талаар хэргийг шалгаж буй нэрээ хэлэхийг хүсээгүй албаны эх сурвалжаас нэмж асуухад Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүрэг дэх эгчийнхээ байрнаас унаж амиа алдсан байдалтайгаар олдсон байна. Талийгаачийн өмнө нь хэд хэдэн удаа амиа хорлохоор завдсан үйлдэл нь цагдаад бүртгэгдсэн байдаг тухай дурдлаа. Гэхдээ Ч.Чамин-Эрдэнийн үхлийн шалтгаан гадны нөлөөтэй байсан эсэхийг шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ