Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулиар 5 хоногийн завсарлага авлаа

access_time 2020-08-21
remove_red_eye 126

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ хуулийн төсөл орон нутгийн сонгуультай давхцаж байгаа нь хоёрдмол ойлголт өгч байгаа, мөн маш чухал хууль учраас намрын чуулганаар хэлэлцээд явах нь зөв байх. Мөн хуулийг дагалдаж таван хуульд өөрчлөлт оруулах ажил дуусаагүй, 2020 оны аравдугаар сард болон орон нутгийн ээлжит сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, дэгийн дагуу хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр тав хоногийн завсарлага авахыг хүсч байна” гэлээ.

Ингээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр Ардчилсан намд тав хоногийн завсарлага өглөө.

Одоо чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн төслийг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549