ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ

access_time 2020-07-21
remove_red_eye 26

Аймгийн Засаг дарга жил бүр иргэд болон төрийн байгууллагын ажилтнуудтай уулзалт хийдэг. Тэгвэл өнгөрсөн онд уулзалт хийх үеэр зарим төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа шаардлагатай тоног төхөөрөмж авах хүсэлт гаргасан.

Үүний дагуу аймгийн ЗДТГ, Цагдаа, Онцгой байдал, Хүнс, хөдөө аж ахуйн газар,  Улсын бүртгэл болон Статистикийн хэлтэс, Хотын захирагчийн алба, Шүүхийн шинжилгээний алба, Санхүүгийн хяналт аудитын албанд шаардлагатай компьютер тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Уг ажилд орон нутгийн төсвөөс 79 сая төгрөг зарцуулсан байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549