ОРХОН АЙМГИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ

access_time 2020-07-11
remove_red_eye 26

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814,  Ардын хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын нээлтийн ёслол боллоо. Энэ жилийн баяр наадмын нээлтийг аймгийн Хүүхэд, залуучуудын театрын Ерөнхий найруулагч  Е.Баярмагнай найруулж, 150 гаруй уран бүтээлч оролцлоо. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Батлут, Н.Алтанхуяг болон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Орхон аймгийн баяр наадамд хүчит 128 бөх зодоглоно. Баяр наадмын эхний өдөр буюу 7-р сарын 11-нд хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болох бол Морь барианы газарт азарга, соёолон, хязаалан, шүдлэн болон хурдан дааганы уралдаан явагдах юм. Мөн Цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд үндэсний сурын харваа явагдана.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549