АНУ Германаас 11.9 мянган цэргээ татна

access_time 2020-07-30
remove_red_eye 61

АНУ 11.9 мянган цэргийн албан хаагчаа Германаас гаргах бөгөөд тэдний 5.6 мянга орчим нь Европт үлдэх бол 6.4 мянга орчим нь эх орондоо эргэн ирэх аж. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ.

“АНУ-ын Зэвсэгт хүчний Европ дахь командлалын хэрэгжүүлж буй төлөвлөгөөний дагуу НАТО-г бэхжүүлэх, Оросыг тогтоон барих хүчийг нэмэгдүүлэх, бусад тусгагдсан зарчмуудтай нийцүүлэхийн тулд Америкийн 11.9 мянга орчим цэргийн албан хаагчийг Германаас татна” хэмээн Марк Эспер цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн Америкийн Агаарын цэргийн хүчний 2.5 мянган цэргийн албан хаагчийг сонгон шалгаруулах үндсэн дээр Их Британиас Герман руу илгээх урьдын төлөвлөгөөнөөсөө татгалзсаныг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Цэргүүдийг гаргах төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 6 дугаар сарын сүүлчээр дэмжиж байсан хэдий ч энэ талаарх албан ёсны мэдээллийг холбоотнууд сүүлийн өдрүүдэд хүлээн авчээ. Цаашид Польш болон Балтийн орнуудад нэмэлт хүч байршуулж магадгүй гэж М.Эспер үзэж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549