Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх эсэхийг өнөөдөр УОК шийднэ

access_time 2020-07-28
remove_red_eye 1910

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэх нь:

КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,

Есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлууд

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоогоод байсан бөгөөд долдугаар сарын 1-нээс үе шаттайгаар нээж байгаа юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549