Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүн өнөөдөр тодорно

access_time 2020-07-01
remove_red_eye 166

Монгол Ардын Намын Бага хурал яг одоо эхэлж байна. Бага хурал 189 гишүүнтэйгээр эхэлж, 97 гишүүн цахимаар оролцож, 87,5 хувийн ирцтэйгээр эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх “Монгол ардын намын 76 нэр дэвшигчээс 62 гишүүнийг сонгож, итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа. Бидэнд ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж, эхлүүлсэн ажлаа дуусгаж, хөгжил дэвшлийн төлөө ууган нам бүхий л хүчин чармайлтаа дайчлах ёстой гэж бодож байна” хэмээн Бага хурлыг нээлээ.

Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонх болсон намаас Ерөнхий сайдыг нэр дэвшүүлдэг. Энэ дагуу МАН-аас Ерөнхий сайдыг сонгохоор Бага хурлаа зарлажээ.

Намын Бага хурлаас сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Үндсэн хуулийн уг заалтын дагуу энэ долоо хоногт багтаан Анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилох бололтой.

Эрх баригч нам өмнөх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг дахин дэвшүүлэх нь тодорхой байгаа юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549