НАМЗХ ерөнхийлөгчөө солихоор хөдөлгөөн орж эхэллээ

2018-10-24 654 0

 

НАМЗХ байгуулагдаад 21 жилийн нүүр үзсэн бөгөөд анхны үүсгэн байгуулагчид нь өдгөө Монголын төрийн томоохон албан тушаалтнууд болсон. Тус байгууллагыг МАН-ын залуусын эрх мэдэлд хүрэх гишгүүр ч гэж хэлж болохоор.

Хэдэн жилийн өмнө баян, ядуугаараа талцсан МАН-ын залуус НАМЗХ-гоо хэн нь авах вэ гэж хэвлэлийн дайн зарлаж байв. Эцэст нь Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар дийлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уг холбоог удирдахаар болсон билээ.

Тэгвэл Г.Тэмүүлэнгээ огцруулахаар МАН-ын залуус аль хэдийн тохирсон бөгөөд Н.Учрал, Х.Булгантуяа хоёрын нэгийг ерөнхийлөгчөөрөө томилохоор болжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал болон Сангийн дэд сайд Х.Булгантуяа хоёрын хэнийг нь МАН-ын залуус сонгох вэ гэдэг яриа тохироо ч Тусгаар тогтнолын ордонд хийгдээд эхэлсэн гэх. Албан бусаар хоёр хуваагдсан тус намын 33-ын бүлгээс Н.Учралыг, 32-ын бүлэг нь Х.Булгантуяаг сойж байгаа. Х.Булгантуяагийн хувьд дэмжлэг авах магадлал ч өндөр байгаа гэсэн мэдээлэл байна.

Холбоотой мэдээ