Л.Мөнхтүшиг: Өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын дунд үе хүртэл сунгах чигтэй байгаа

access_time 2020-06-19
remove_red_eye 172

Дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.

Энэхүү хугацаа зургаадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм.

Үүнийг цаашид сунгаж, долдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлүүлэх урьдчилсан чигтэй байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ хэлэв.

Гэхдээ энэ нь албан ёсны шийдвэр биш гэдгийг тодотгосон юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549