Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загас барих гэж гол руу яваад осолджээ

access_time 2020-06-17
remove_red_eye 50

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал гэдэг газар /аймгаас төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бага нуга гэдэг газар Хан-Уул дүүрийн иргэн 50 настай эрэгтэй Б нийслэлийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолджээ.

Дуудлагын дагуу аврагчид тухайн газарт гурван удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт түр зогсоосон байна.

Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажилласан. Зургаадугаар сарын 17-ны өдрийн 07.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549