СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүү бензин ууж нас баржээ

access_time 2020-06-16
remove_red_eye 60

Нэг настай хүүхэд биензин уусны улмаас нас барсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тодруулбал, өчигдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, нэг настай И нь бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Иймд, эцэг эхчүүд аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, бага насны хүүхдүүдээс хол байлгахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549