“COVID-19 ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТ БА ЭМНЭЛ ЗҮЙН МЕНЕЖМЕНТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

access_time 2020-06-15
remove_red_eye 83

Энэ оны 4 сарын 23-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/259 дүгээр тушаалаар “Коронавируст /COVID-19/ халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэл зүйн менежмент” сэдвээр эрүүл мэндийн ажилтнуудад чиглэгдсэн сургалтыг 21 аймагт зохион байгуулах тушаал гарсан билээ.

Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх үүднээс ЭМЯ-ны Сувилахуйн тусламж үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн С.Алтанбаганаар ахлуулсан ЭМЯ-ны мэргэжилтэн, АШУҮИС-ийн багш нараас бүрдсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт ирж 3 хоног ажиллалаа.
Энэ хугацаандаа Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн тусгай мэргэжлийн 20 орчим хүнийг сургагч багшаар бэлтгэсэн байна.

Өнөөдөр тэд аймгийн Засаг дарга А.Түвшинжаргалтай уулзаж COVID-19-ийн үед аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
ЭМЯ-аас ирсэн энэхүү сургалтын баг өнөөдөр Жаргалант суманд ажиллаад буцна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549