Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VI.15-2020.VI.21

access_time 2020-06-15
remove_red_eye 136

Хонь

Энэ долоо хоногт өөртөө эелдэг хандаарай ! Таны сэтгэл хөдлөлд гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй учир өөрийгөө анхаарч, халамжлаарай. Долоо хоногийн сүүлээр Мэлхий ордны сар эхэлж байгаа учир сэтгэл хөдлөл болон хүмүүстэй харилцах харилцаан дээрээ анхаарч, “гэр” гэж санагддаг газрууддаа ихэнхи цагаа өнгөрүүлэхийг санал болгож байна. Долоо хоногийн төгсгөлд таны амьдралд шинэ бүлэг эхэлж, та илүү эмзэг болж болзошгүй.

Үхэр

Ухаалаг байж, бусдыг сонсож, өөрийгөө тэдэнд илэрхийлээрэй! Бусадтай үйл ойлгоцохоос зайлсхийх болон харилцах чадвар дээр тань ахиц гарна. Мөн та энэ долоо хоногт хүнд хэцүү, учрыг нь олоход амаргүй ажлыг хийх хүчтэй болно. Долоо хоногийн төгсгөлд харилцахад бэрхшээлтэй хүмүүсээс салж, илүү таныг ойлгох, сонсох нэгэнтэй танилцах ажээ.

Ихэр

Аюулгүй байдал таны хувьд юу гэсэн үг вэ? Энэ долоо хоногт танд аюулгүй гэж санагддаг зүйлс хэрхэн таны санхүүд нөлөөлж байгаа талаар олж мэднэ.Бямба гаригт та аюулгүй байдал болон санхүү, мөнгөний тал дээр сэтгэлийн хөдлөл хэрхэн эерэг нөлөө үзүүлдгийг нүдээр харна. Харин Ням гарагт та санхүү, аюулгүй байдал тал дээрээ шинэ адал явдалтай учирч болзошгүй.

Мэлхий

Та хэн болохыг хүсч байна ? Өөрийнхөө өмнө нь хөтөлж байсан өдрийн тэмдэглэл эсвэл өөртөө урам зориг өгч байсан зүйлсээ сэргээж, өмнө нь хэн болохыг хүсч байсан, одоо хэн болсон талаараа эргүүцүүлэн бодоорой. Долоо хоногийн сүүлээр удаан хугацаанд төлөвлөсөн ажлаа ямар нэгэн айдасгүйгээр өөртөө итгэлтэй эхлүүлэх болно. Мөн таны төрсөн өдрөөрөө хүсч байсан хүслийн жагсаалт эхнээсээ биелэлээ олно.

Арслан

Хаалт бол таны өөртөө өгсөн бэлэг! Долоо хоногийн эхээр хийхийг төлөвлөж байсан ажлаа зоригтойгоор эхлүүлэх хэрэгтэй. Долоо хоногийн төгсгөлд таныг баяр баясгалан, хүч чадлаас хол байлгах гэсэн сөрөг зүйлүүдээс зайгаа барьж, хаалт тавиарай. Мөн одоо хийж байгаа зүйлсээсээ илүү хийхийг хүссэн зүйлдээ цаг гаргаж, түүн дээр илүү их төвлөрч ажиллаарай.

Охин

Хүмүүст хүч чадлаа мэдрүүл! Ирэх долоо хоногт таны ажлын идэвхи, санаачлага болон нийгмийн шударга ёсны төлөөх үйл ажиллагаанд тун эерэг өөрчлөлтүүд гарна. Долоо хоногийн сүүлээр тантай адил хүсэл эрмэлзэлтэй, сонирхол нэгтэй, таны үйл хэрэгт туслах, бизнесийн түнш, хамтрагч, хэн нэгэнтэй учрах болно.

Жинлүүр

Түр завсарлаад, эргэцүүлэн бод! Ирэх долоо хоногт таны ажил, амьдралын карьерт томоохон ахиц дэвшил гарах ба хүссэн мэргэжлээрээ ажиллаж амьдрах улам их урам зоригтой болно. Долоо хоногийн сүүлээр та анхаарал тавьж, хийхийг хүссэн эсвэл хийхийг хүсээгүй зүйл дээрээ цаг гарган ажиллаж болзошгүй. Ням гарагт таны бодол санаа, хүсэл эрмэлзэл шинээр бадран асч, шинэ ажил эхлүүлэхэд бэлэн болно.

Хилэнц

Итгэл үнэмшилдээ үнэнч байгаарай ! Долоо хоногийн эхээр таны алсын хараа, сэтгэхүйд эерэг өөрчлөлт гарч, өмнө нь гаргаж байсан алдаагаа ухаарах мөн дахин давтахгүй байх боломж бүрдэнэ. Долоо хоногийн төгсгөлд байнга очдог танил газраа, өөр талаас нь, өөр нүдээр харах боломж олдоно. Ням гарагт ажил болон аяллаар хаа нэг тийшээ явж болзошгүй.

Нум

Илүү дотно байцгаая ! Энэ долоо хоногт хайртай хүнтэйгээ илүү чөлөөтэй харилцаж, баригдмал нэгэн хэвийн байдлаасаа гарах болно. Долоо хоногийн сүүлээр сэтгэл хөдлөлөө илүү их илэрхийлж, дотны хэн нэгэнтэйгээ ам мурийх эсвэл илүү гүн харилцаа тогтоож, зуны уур амьсгалыг мэдэрнэ. Мөн гүн сэтгэгдэл үлдээх шинэ танил, өвөрмөц санаа, үнэнч хайртай учирч болзошгүй.

Матар

Романтик хүслээ хүлээн зөвшөөр! Долоо хоногийн эхээр таны романтик, хайр дурлалын асуудлууд цэгцрэх боловч Пүрэв гаригт таны өнгөрсөн хайр дурлалын асуудлууд эргэн сөхөгдөнө. Долоо хоногийн сүүлээр бусадтай илүү нээлттэй, чөлөөтэй харилцаарай. Ням гарагт та өөрийн мөрөөдөж байсан эсвэл бэлдэж байсан романтик гэрлэх санал, хурим гэх мэтийн үйл явдлуудтай учирч болзошгүй.

Хумх

Эрүүл мэнд бол баялаг! Энэ долоо хоногт та өөрийн дадал зуршил, эрүүл мэнд, өдөр тутмын амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Долоо хоногийн төгсгөлд таны эрүүл мэнд, биеийн байдал эрс сайжирч, эрч хүчтэй болно. Мөн эрүүл мэнддээ анхаарах шинэ оновчтой сонголтууд таны амьдралд гарч ирнэ.

Загас

Та үнэ цэнэтэй! Ирэх долоо хоногт та өөртөө итгэлтэй байж худал хуурмаг болон үнэнч байдлын ялгааг олж харна. Долоо хоногийн сүүлээр таны өөртөө итгэх итгэл, эр зориг, баяр баясал дээд цэгтээ хүрнэ. Ням гаригт та илүү их үүрэг хариуцлага хүлээн авахад бэлэн өөрийгөө үнэлэх үнэлэмж тань тогтвортой байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549