Казахстаны эрүүл мэндийн сайп коронавирусийн халдвар авчээ

access_time 2020-06-14
remove_red_eye 87

Казахстан улсын Эрүүл мэндийн сайд Елжан Биртанов коронавирусээр халдварлагдсан болох нь тогтоогджээ. Тэрээр өөрөө фэйсбүүк хуудастаа энэ талаар мэдээлсэн байна. Тэрээр улсынхаа халдварт өвчний эмнэлэгт хэвтсэн байна. “Хорио цээрийн дэглэмийг хэчнээн сайн мөрдсөн ч эрсдэл үргэлж байдаг” гэж тэрээр бичжээ.

Елжан Биртановоос өмнө тус улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Берик Уайли мөн коронавирусийн халдвар авсан талаар мэдээлэгдэж байв.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549