АНУ-ын эмх замбараагүй байдал Европт халдварлав

access_time 2020-06-14
remove_red_eye 92

Энэ амралтын өдрүүдэд Европын Англи, Францад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн, үймээн самуун болж байна.

Англид өчигдөр хэт барууны үзэлтнүүд жагсаж, цагдаагийн байр руу дайрснаас үймээн самуун дэгдэж, 100 гаруй хүн баривчлагдсан бол өөр хэд, хэдэн хотод арьсны үзлийг эсэргүүцсэн тайван жагсаал болжээ. Ерөнхий сайд Борис Жонсон энэ явдлын талаар сонсоод “Балмад этгээдүүдэд орон зай байхгүй” хэмээн хурцаар зэмлэн буруушаасан байна.

Мөн өдөр Францын нийслэл Парист бас Английнхтай ижил эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, иргэд цагдаа нартай мөргөлдсөнөөс нэг бус хүн гэмтэж бэртжээ. 15 000 орчим хүн жагссан гэж эх сурвалжид мэдээлж байна. Жагсагчид арьс өнгөний үзэл болон цагдаа нар иргэдэд хэт дээрэнгүй хандаж байгааг эсэргүүцсэн аж.

АНУ-ын эмх замбараагүй байдал Европт халдварлавАНУ-ын эмх замбараагүй байдал Европт халдварлав

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549