Сайн мэдээ: Энэтхэгээс ирсэн ламхай нараас коронавирус илэрсэнгүй

access_time 2020-06-14
remove_red_eye 92

ЭМЯ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Монгол Улс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 294 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд халдварын тохиолдол илрээгүй байна. Үүнд, Энэтхэгээс чартер нислэгээр ирсэн хүүхдүүд, нислэгийн багийнхан зэрэг 257 хүнээс авсан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочоос мөн вирус илрээгүй байна.

ХӨСҮТ-өөс өнөөдөр гурван хүүхэд эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжсэн байна. Эдгээр хүүхдүүд нь ОХУ-д батлан хамгаалахын чиглэлээр сурч байсан оюутнууд байжээ. ОХУ-аас Батлан хамгаалахын чиглэлээр сурч байсан оюутнуудаас 68 нь коронавирусийн халдвар авснаас 29 нь эдгэрч гарсан байна. Нийт 197 батлагдсан тохиолдлоос 88 нь эдгэрсэн, 109 хүн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549