Гарын ариун цэвэртэй холбоотой халдварт өвчин буурсан бол бэлгийн замын халдварт өвчний тоо өсжээ

2020-06-14 695 0

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний таван сард 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 22.7 хувиар буурчээ.

Ийнхүү буурахад

салхин цэцгээр өвчлөгчид 70%
цусан суулгаар өвчлөгчид 58%
гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 73% буурсан нь голлон нөлөөлсөн талаар өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 2.3 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 23.1 хувиар, гоноккокт халдвараар өвчлөгчид 3.8 хувиар нэмэгдсэн байна.

2020 оны тавдугаар сард ХДХВ буюу ДОХ-ын нэг тохиолдол шинээр бүртгэгдэж, улсын хэмжээнд энэ өвчний тохиолдол 293 болсон байна.

Холбоотой мэдээ