Төрийн банкны экс захирлыг авлигын хэргээр саатууллаа

access_time 2018-10-24
remove_red_eye 103

 

Өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны орой Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Ц, тус банкны салбар төвийн захирал Э нарыг Авлигатай тэмцэх газрын алба хаагчид саатуулсан гэх мэдээлэл байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ц, Э нар нь их хэмжээний мөнгөн дүнтэй зээл гаргахдаа тодорхой хувийг авлигад авсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас ийнхүү саатуулсан гэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549