Амьтан ургамал хурдацтайгаар мөхөж байна

access_time 2020-06-04
remove_red_eye 193

 

Дэлхий ертөнц дээр амьд организмууд хурдтайгаар мөхөж эхэлснийг Мексик, АНУ-ын эрдэмтэд судлан тогтоожээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.

Эрдэмтдийн ярьснаар, одоо явагдаж байгаа биологийн төрөл зүйлийн сүйрэл нь үлэг гүрвэл сөнөж мөхөж байсан үетэй эн зэрэгцэх гэнэ. Тэд мөхлийн ирмэг дээр байгаа 515 зүйлийн амьтдыг судлаад ийм дүгнэлт хийжээ. Дээрх 515 төрлийн амьтад бүгд байгаль дээр 1000-аас цөөн үлдсэн аж. Аьтан ургамлын зүйл бөөнөөрөө устаж үгүй болсон анхны тохиолдол 540 сая жилийн өмнө анх тохиолдож байжээ. Дараагийнх нь 66 сая жилийн өмнө тохиож үлэг гүрвэлүүд сөнөж мөхсөн бол одоо гурав дахь нь үргэлжилж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549