ЭМЯ: Сүсэгтэн олныг рашаан, утлага зэргийг дамжуулж хэрэглэхгүй байхыг зөвлөлөө

access_time 2020-06-04
remove_red_eye 161

 

Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 5-ны өдөр тохионо. Хуулийн дагуу тус өдөр бүх нийтээрээ амрах зохицуулалттай.

Иймд Эрүүл мэндийн яамны сүм, хийд, шашны байгууллагад өгсөн зөвлөмжийг хүргэж байна.

Сүм, хийд, шашны байгууллагад:

  • Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх,
  • Нүүрний болон амны хаалт зүүх,
  • Хурал номыг аль болох цахимаар хурах,
  • Хурал номыг богино цагаар хурах,
  • Бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай сандал байрлуулах,
  • Олуулаа уншлага хийхгүй байх,
  • Хүч шаардаж шүлс үсэргэх сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байх,
  • Нэг удаагийн бээлий өмсөж хишиг тараах,
  • Рашаан, утлага, хадаг зэргийг дамжуулж өгөхгүй байх,
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах,
  • Олбог, дэвсгэр зэргийг дамжуулж хэрэглэхгүй, наранд тавих,
  • Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах,
  • Бурхан, тахилын зүйлс, хүрд, сандал, хаалганы бариул, шал, тавцан зэрэг хатуу гадаргууг өдөрт 2-оос доошгүй удаа нэг литр усанд 0.25 мл белизна хийж арчиж цэвэрлэх,
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулахыг зөвлөв.

Сүсэгтэн олонд:

  • Амны хаалт тогтмол зүүх,
  • Нойтон сальфетка, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх,
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх,
  • Хүн хоорондын зай барих,
  • Рашаан, утлага зэргийг дамжуулж хэрэглэхгүй байх,
  • Хоол унд хувааж идэхгүй байхыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549