Б.Наранхүү гишүүний картын үлдэгдэл нь 7 ТЭРБУМ 850 САЯ төгрөг

access_time 2020-06-03
remove_red_eye 556

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгаас парламентад хоёр удаа сонгогдсон туршлагатай улстөрч. Гэвч “Парламентын сарын тэмдэг” гэж хэлэгдэхдээ хүртэл цоллуулах болсон.

УИХ-ын дарга Г.Гончигдоржийн нөлөөгөөр улс төрд хөл тавьж, намын том ах нарынхаа дэмжлэгээр уул уурхайн салбарт хөл тавьсан нь нууц биш. Түүнийхээ ачаар өдгөө Монголын тэрбумтан болсон ч улс төрийн ажилдаа хэт хариуцлагагүй хандаж ирсэн. Түүгээр зогсохгүй ЖДҮ-гийн асуудалд түүний хамаарал бүхий этгээд нь нэр холбогдсон. Энэ талаараа “Хажуудах эрдэнээ анзаардаггүй юм байна” гэсэн ёстой үгээр халхавчилж монголчуудыг доромжилсон.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Б.Наранхүү гишүүний хөрөнгө хэр хэмжээгээр өссөн бэ.

Тэрбээр 2012 онд анх удаагаа парламентад сонгогдож байв. Тухайн үед жилийн орлого нь 27.4 сая, гэр бүлийн орлого нь 73.3 сая төгрөг байв. Харин 107 сая төгрөгөөр үнэлсэн хурдан удмын адуутай, 1 ТЭРБУМ төгрөгийн үнэ бүхий орон сууцтай, 1 ТЭРБУМ 585 САЯ төгрөгийн автомашинуудтай, 500 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламж, картын үлдэгдэл нь 7 ТЭРБУМ 850 САЯ төгрөг, авлага нь 33 ТЭРБУМ 681 САЯ төгрөг байв.

Гэвч парламентад дөрвөн жил суусны дараа эдгээр хөрөнгө нь бага зэрэг өсч, буурсан байна.

Тодруулбал, хурдан удмын 301 адуутай болж үүнийгээ 4 ТЭРБУМ 515 сая төгрөгөөр үнэлсэн бол хадгаламж нь 12 ТЭРБУМ 538 сая төгрөгөөр болж өсчээ.

ТЭГВЭЛ ОДОО ХЭР ХӨРӨНГӨТЭЙ ВЭ?

Гэр бүл болон өөрийнх нь орлого нийлээд 100 сая төгрөг. Өөрчлөгдсөн зүйл гэвэл, өмнөх дээрээ нэмээд 400 сая төгрөгийн үнэтэй хурдан удмын адуутай болсон, хадгаламж нь 4.8 ТЭРБУМ болж буурсан, ХЭНД Ч ӨР ЗЭЭЛГҮЙ. Харин 397.6 сая төгрөгийн авлагатай, 500 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.

Б.Наранхүү гишүүн хамгийн олон компанийн эзэмшдэг гишүүний нэг. Тэрбээр “Инвэкс”, “Дүнжингарав”, “Монголын Уул уурхайн корпораци”, “Мон-Уран”, “Дүнжингарав Констракшн”, “Инвэкс жювелри”, “Инвэкс мэншоп”, “Инвэкс Хоум”, “Инвэкс спортс”, “Инвэкс Кантийн”, “Инвэкс Шүүз”, “Инвэкс Сервис”, “Инвэкс Лэдишоп”, “Инвэкс Бэйбишоп”, “Хүлэрхэрд”, “Дүнжингарав тээвэр”, “Дүнжингарав роуд”, “Дүнжингарав секьюрити”, “Монголмедиа консорциум”, “Оргил энд Капитал партнерс”, “Дүнжингарав трейд”, “Шинэ зуун айл трейд”, “Инвэкскоммодитис”, “Шинэ зуун айл зах” зэрэг нийт 24 компанийг бараг 100 хувь эзэмшдэг тэрбумтан юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549