Япон улс жуулчдын онгоцны зардлын тал хувийг даахаар төлөвлөжээ

access_time 2020-05-29
remove_red_eye 160

 

Япон улсад цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол учраад байгаа билээ. Тухайлбал, интоорын мод цэцэглэж эхэлдэг дөрөвдүгээр сарлд жуулчдын цуваа тасардаггүй байсан бол өнгөрөгч дөрөвдүгээр сард Япон улсыг зорих жуулчдын тоо 99.9 хувиар буурчээ. Учир нь дэлхийн 215 улс оронд тархаад байгаа коронавирусийн халдварын үеэр олон нийтийг аль болох гадны улс оронд аялахгүй байх, гэртээ байхыг илүүд үзээд байгаа юм. Иймд Япон улсын Засгийн газрын зүгээс тус улсад айлчлах гэж буй жуулчдын онгоцны билетийн үнийн таль хувийг төлөх санал тавихаар төлөвлөж байгаа аж. Мөн өнгөрсөн Лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы Аялал жуулчлалын газрын Хироши Табата “Японы засгийн газар долдугаар сараас эхлэн хэрэгжүүлж болох нөхөн сэргээлтийн шинэ хөтөлбөрт 12.5 тэрбум доллар (10.2 тэрбум фунт стерлинг) олгохоор төлөвлөж байна” гэх тухай Японы Таймс сонин мэдээлжээ.

Японы засгийн газар энэ төлөвлөгөөний талаар одоогоор тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд энэ нь дотоодын болон олон улсын аялагчдад хамаарах эсэх нь тодорхойгүй байна.

Шинээр гарах төлөвлөгөөнд нислэгийн зардлын тал хувийг, намрын улиралд Япон улсад зочлохыг хүссэн жуулчдын хувьд зочид буудлын өрөөний төлбөрийн гуравны нэгийг нь төлнө гэжээ.

Эх сурвалж: Evening Standard

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549