Н.ЦЭРЭНБАТ САЙДЫН 54 ТЭРБУМЫН УТАА ШҮҮГЧ БАЙРЛУУЛАХ САНААГ БУЦААЖЭЭ

2018-10-23 597 0

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдаж 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товложээ. Хурлыг өнөөдрийн 15 цагт товлосон ч Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан төсвийн ажлын хэсгийн хуралдаан одоо болтол үргэлжилж байгаа аж.

Тус намын бүлэг өчигдөр бүтэн өдөр энэ асуудлаар хуралдсан ч эцсийн “тохиролцоонд” хүрээгүй. Учир нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөвт суулгасан 154 тэрбум төгрөгийн асуудал маргаан дагуулаад байгаа аж.

Тодруулбал, Засгийн газраас яндангын шүүлтүүр буюу бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмжийг 100 мянган айлын янданд суурилуулахад зориулж 54 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл намын бүлэг дээр энэ асуудлыг зарим гишүүн шүүмжилсэн байна. Тэр дундаа МАН-ын бүлгийн төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол энэ асуудлыг нэлээд эсэргүүцсэн аж. Тиймээс яндангийн шүүлтүүрт төсөвлөсөн 54 тэрбум төгрөгийг хасч, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсвийг 100 орчим тэрбум төгрөг болгох бололтой.

 

Холбоотой мэдээ