УОК: Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгалаа

access_time 2020-05-25
remove_red_eye 140

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж байна. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй, зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Өнөөдрийг хүртэл 6474 иргэн ажиглалтад байснаас 4950 иргэн ажиглалтаас гарч, 1500 гаруй иргэн тусгаарлах байранд байна.

Гадаадад буй иргэнээ татан авах тусам, эх орондоо ирэх хүсэлтэй иргэд олширч байна. Анх 3000 гаруй иргэн эх орондоо ирэхээр байсан бол өнөөдөр 11 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ. Гадаад буй иргэдээ татан авах ажиллагааг цаашид байнга зохион байгуулна. Гэхдээ тусгаарлах байрны хангамж, тээврийн хэрэгсэл, нисэх багийн нөөц боломжийг харгалзан үзэж, гадаад оронд буй иргэдээ ээлж дараатай татна.

Эрсдэл улам өндөр байна. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ-ын мэдээгээр, коронавируст халдварын цар тахал 216 улсыг хамарч, 5 сая гаруй хүн халдвар авсан бөгөөд 99 мянга 30 хүн амиа алдаад байна. Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоогоод байна. Уг халдвар газарзүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй байна. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байна.

ЭМЯ коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг найм дахь удаагаа хийхэд Монгол Улс мөн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул тавдугаар сарын 31 хүртэл сунгасан хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгалаа.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549