Америкт цахилгаан сандал дээр суун цаазлуулсан хамгийн балчир хэрэгтэн

access_time 2020-05-23
remove_red_eye 310

 

Жорж Стини бол Америкт цахилгаан сандал дээр суун цаазлуулсан хамгийн балчир хэрэгтэн бөгөөд тэрбээр цаазлуулах өдрөө ердөө 14-хөн настай байжээ. Түүнийг 7 настай Мери, 11 настай Бетти гэх цагаан арьст 2 охины аминд хүрсэн хэмээн яллажээ. Байцаалтын явцад жаалхүү үргэлж биедээ библи авч яван хэргийг үйлдээгүй гэдгээ агдгайлсаар байлаа. Гэвч тухайн үед шүүхийн бүрэлдэхүүн бүхэлдээ цагаан арьстнуудаас бүрдсэн байсан ба шүүх хурал ердөө 2 цаг үргэлжилж хүүд цаазын ял оноосон байна. Эцэст нь.хүүг 5380 вольтын хүчдэлээр цохиулж хороожээ.
70 жилийн дараа түүний гэм буруугүйг Өмнөд Каролайнагийн шүүх баталж, цагаатгав. Шалтгаан нь хоёр цагаан арьст охины аминд хүрсэн зэвсэг болох төмөр турба нь 19 кг жинтэй бөгөөд 14 настай хүү өргөж дийлэхгүйгээр барахгүй, хүний аминд хүрэхүйц хүчтэй цохих боломжгүй гэж дүгнэжээ. Харин Стивен Кинг энэ түүхээс сэдэвлэн “Ногоон зурвас” зохиолоо бичсэн нь 1999 онд дэлгэцийн бүтээл болж кинотеатруудад тавигджээ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549