Сүмийн номлогч коронавирусыг өөрийн гараар эдгээх гэж оролдсон ч халдвараар нас барав.

access_time 2020-05-23
remove_red_eye 321

 

Коронавирусыг эмчлэх боломжтой гэж үзсэн Камерун улсын Дуала хотоос ирсэн пастор халдвар авснаас долоо хоногийн дараа нас баржээ. Энэ тухай Kikio Tolu News сонин мэдээлэв.

Франклин Ндифор номлогч нь 2018 оны Ерөнхийлөгчийн есөн нэр дэвшигчийн долоо дахь нь байсан улс төрийн боловсролтой нэгэн байв
Тэрээр коронавирусыг өөрийн гараар эмчлэхийг оролдож, зарим сүм хийдийн төлөө залбирал үйлдсэн байна.
Үүний үр дүнд Ндифор халдвар авч, амьсгалахад хүндээр өвдсөн ч эмнэлгийн тусламж авснаас хойш 10 минутын дараа нас баржээ.

Ндифорыг нас барсны дараа түүний итгэгч дэмжигчид нь
” Их Зөнч ” хэмээн зарлаж, тавдугаар сарын 16-ны бямба гарагт эмч нар талийгаачийн цогцсыг авах гэж очих үед түүний байшингийн хаалгыг хаан эсэргүүцсэн байна. Тэдгээр итгэгч нар амралтын өдрүүдэд пасторыг дахин амилуулахын төлөө дуулж, залбирав.
Аюулгүй байдлын албаныхан Ндифорын байранд хүчээр орж, биеийг нь авч явжээ.
Улсын онцгой ажлын хэсгийн төлөөлөгчид пасторыг оршин суух байрных нь өмнө оршуулав.

Эрүүл мэндийн ажилтнууд пастортай холбоо барьсан бүх хүмүүст эмнэлэгт очиж коронавирусын шинжилгээ хийлгэхийг хүсч байна гэж уг сонины нийтлэлд гарчээ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549