Европын холбоонд ментолтой тамхийг хориглов

access_time 2020-05-22
remove_red_eye 196

 

Европын холбооны бүх гишүүн орнуудад тавдугаар сарын 20-ноос эхлэн ментолтой эсвэл жимсний амттай тамхийг хориглосон тухай Daily Mirror сонинд бичжээ. Ментол амт үнэртэй тамхи нь тамхи татах зуршлыг улам өдөөдөг гэх судалгаанд үндэслэн уг хоригийг тавьсан байна. Үүнээс гадна амттай үнэр нь тамхины өөрийнх нь үнэрийг дардаг тул залуус тамхи татах нь их болсон гэжээ.

Хориг арга хэмжээнд нарийн иштэй тамхи бас багтжээ. Энэ шинэ хоригоор зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг гурван хувь болгож бууруулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549