Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан өнөөдөр болно

access_time 2020-05-22
remove_red_eye 149

 

Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд нь баяр наадмыг зохион байгуулах хороог захиргааны хэргийн шүүхэд өгөөд байгаа билээ. Тухайлбал, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020.05.12-ны өдөр болсон Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагт хийхээр товлосон юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549