Монголд CoViD-19 халдвар хүн амын дунд тархах маш өндөр эрсдэлтэй гэж дүгнэжээ

access_time 2020-05-22
remove_red_eye 73

 

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 5.1 сая хүн өвчилж, 333 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 103 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Энэхүү өвчлөл 4-5 оронд голомтлон тархаж байна. Түүний нэг ОХУ-д сүүлийн 24 цагт 8843 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Буриадад өвчлөл 27, Эрхүүд 34 Тувад 44 тохиолдол шинээр нэмэгдсэн байна.

Өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 15 эмч ажиллаж, 4125 иргэнд эмч нар хяналт тавьж ажилласан. Энэ үед иргэдээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

Сүүлийн 24 цагт 3 хүн ажиглалтад орж, 314 хүн тусгаарлах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжин 1651 хүн одоогоор ажиглалтад байна. Ажиглалтын байранд 37 их эмч, 41 резидент ажиллаж байна.

Коронавируст халдварын эрсдэлийн найм дахь үнэлгээг 8 байгууллагын 26 мэргэжилтэн цахимаар хийлээ. Монгол Улсад коронавирусийн халдвар хүн амын дунд тархах маш өндөр эрсдэлтэй гэж гарсан.

24 цагт 119 дугаарт 224 дуудлага ирж, коронавирусийн зөвлөмж, зөвлөгөөг авсан. Шуурхай 119 гэсэн мобайл аппликейшныг ашиглан 21 дуудлага Австри, Швед, АНУ зэрэг улсаас дуудлага ирсэн.

Мөн тусгай дугаарт холбогдсон иргэд хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэдгийг анхааруулсан” гэв.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549