Улаан лоолийн тусламжтай бүдүүрсэн судас эмчлэх

2018-10-23 1324 0

 

Та хаа нэгтэй улаан лооль таны бүдүүрсэн судсыг эмчилж чадна гэж сонгож байсан уу? Бүдүүрсэн судас улаан лоолиор эмчлэх аргыг хүргэж байна.

Ногоон улаан лооль
Таны биеийн байдлыг сайжруулах гэрийн нөхцөл хэрэглэх маш энгийн арга.

Хэдэн ширхэг ногоон улаан лооль угааж хэрчээрэй. Судасны бүдүүрсэн зангирсан хэсэгт улаан лоолин хэрчмээ байрлуулж тогтоохын тулд бинтээр боох хэрэгтэй. Арьс бадайрах мэдрэмж мэдэртэл байлгах хэрэгтэй.

Хэрэв танд таагүй санагдаж байвал улаан лоолио аваад хүйтэн усаар угаагаарай.

Хэрэв эмчилгээ хийхэд танд ямар нэгэн сөрөг мэдрэмж мэдэгдэхгүй байгаа бол удахгүй судасны бүдүүрэлт зангилаа багасаж байгааг мэдэрнэ. Өдөрт 5 удаа энэ эмчилгээг давтаад хийгээрэй.

2 долоо хоногийн дараа судасны бүдүүрэлт зангилаа багасаж хөл хавантах, өвчлөлт буурах болно.

Улаан улаан лооль
Мөн улаан улаан лоолиор эмчилж болдог байна. Үүний тулд та улаан лоолио сайтар угааж хэрчээд өвчтэй хэсэгтээ 3-4 цаг байлгаарай. Илүү үр дүнд хүрэхийн тулд та орой, шөнө боолтоо хийх нь дээр.

Өвдөлт багасаж байгааг мэдрэх хүртлээ үргэлжлүүлэн хийгээрэй.

Улаан лоолин үрд агуулагдаж байгаа бодисын нөлөөгөөр улаан лооль нь анагаах увдистай байдаг. Улаан лооль нь аспирин шиг нөлөө үзүүлэхүйц бодис агуулдаг байна. Улаан лооль нь судасны хана бэхжүүлэх сайн талтай гэнэ.

Холбоотой мэдээ