Нэр дэвшигчидтэй холбоотой 30 фэйсбүүк хаягийг хаалгана

access_time 2020-05-21
remove_red_eye 97

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх зургадугаар сарын 2-ноос сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх ёстой. Гэвч хуульд заасан хугацаанаас өмнө нэр дэвшигчдийг сурталчилсан фэйсбүүк хаяг нээгдэн, ажиллах болжээ. Иймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар фэйсбүүк хаягт хяналт тавин, нэр дэвшигчидтэй холбоотой сурталчилгаа, чансаа тогтоох зорилготой санал асуулга явуулсан 30 фэйсбүүк хаягийг хаалгах дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байгаа ажээ.

УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцохоор мандатаа аваад байгаа юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549