АН нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүллээ

access_time 2020-05-21
remove_red_eye 112

Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд хүргүүлэх ёстой. Уг хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд АН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох 76 нэр дэвшигчийнхээ нэрсийг СЕХ-нд өнөөдөр /2020.05.21/ өглөө.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ нэрс, материалыг албан ёсоор бүртгүүлж, хүлээлгэж өглөө. Сонгуульд оролцох эсэхийг СЕХ 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргана. Нэр дэвшигчдийн бүрдүүлж өгөх бүх материалыг 100 хувь бүрдүүлж, хуулийн хугацаанд нь өглөө. Дутуу зүйл байхгүй” гэлээ.

Мөн “Зөв хүн электорат” эвсэл болох Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс намуудаас бүрдсэн эвсэл СЕХ-д нэр дэвшигчдийнхээ холбогдох материалуудыг хүлээлгэн өгөв.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549