Монголбанк зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг энэ онд 240 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болов

access_time 2020-05-20
remove_red_eye 163

Монголбанкнаас зорилтод бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон талаараа мэдэгдлээ.

Тодруулбал, ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжүүлтийг шийдвэрлэхээр болжээ.

Уг хөтөлбөрийг УИХ-аас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулан, банкуудтай гэрээ байгуулснаар хэрэгжүүлэх гэж байна.

2020 оны 5 дугаар сараас 2020 оныг дуусталх хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжилнэ.
Монголбанкнаас 2020 оны 5 дугаар сараас эхлэн

ХААН
Худалдаа хөгжлийн
Голомт
Төрийн
Хас
Улаанбаатар хотын
Богд
Тээвэр хөгжлийн
Кредит
Ариг
Капитрон банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд иргэд эдгээр банкуудад хандан ипотекийн 8 хувийн зээл авах боломжтой болсныг онцолжээ.
Монголбанкнаас ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авлаа. Үүнд:

Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгох зээлийг санхүүжүүлэх;
Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгов.
Орон сууцны хөнгөлөлттэй энэхүү зээлд халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг хамруулахаар зорьсон бөгөөд түрээслээд, өмчлөх нөхцөлөөр 1,300-1,500 өрх бэлэн орон сууцанд хамрагдана хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мөн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

‪Засгийн газар 08 цагаас хойш 20 гаруй асуудлаар хуралдаж байна.‬‪Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн…

Posted by Tseden-Ish Ganzorig on Tuesday, May 19, 2020

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549