Г.Батзаяа эдгэрч эмнэлгээс гарлаа

access_time 2020-05-20
remove_red_eye 140

Гандөшийн Батзаяа нь 2019 оны 09 сарын 13-ны өдөр цусны хорт хавдартай гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хотод урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Тэгвэл 28-хан настай залуу бүрэн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа сайхан мэдээг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Г.Батзаяа “Хамгийн анх есдүгээр сарын 20 нд эмнэлэгт хэвтэж байсан бол тавдугаар сарын 20-нд буюу яг 9 сарын дараа эмнэлгээс гарч байна. Бүх зүйл ок” гэж цахим хуудсандаа бичсэн байна.

Түүний хорт хавдрын тархалт 80 хувьтай байсан ч чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэвэл амь нас аврагдах боломж байгаа. Харин хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох тул монголчуудаас тусламж хүссэн. Сайхан сэтгэлт монголын ард түмэн хандив тусламжийн гараа сунгаснаар түүнд амьдрал бэлэглэсэн юм.

Дашрамд сонирхуулахад Реппер Thunder Г.Батзаяад зориулан “Ганцхан шалтгаан” гэдэг нэртэй дуу зохиосон билээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549