Таксины жолоочийг хөнөөсөн этгээдийг Архангай аймгаас баривчиллаа

access_time 2020-05-18
remove_red_eye 530

 

Энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт таксины жолоочийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан юм. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдийг өчигдөр Архангай аймгаас баривчилсан байна.

Архангай аймгийн мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид гэмт этгээдийг илрүүлэн, дайчлан баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Хэргийг тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанаас 54 настай иргэний цогцос олдсон. Тухайн иргэн өмнөх өдөр нь таксинд явахаар гэрээсээ гарсан байна.

Цагдаагийн алба хаагчид хэргийн сэжигтнийг орон даяар эрэн сурвалжилж, өчигдөр илрүүлжээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549