Хятадын тархвар судлаач Уханий эрх баригчдыг үнэнийг нуун дарагдуулсан гэв

access_time 2020-05-18
remove_red_eye 245

 

БНХАУ-ын Ухань хотын эрх баригчид коронавирусийн халдвар анх тархаж эхлэх үед энэ өвчний тоо баримт, үнэн бодит нөхцөл байдлыг нуухаар оролдож байсан гэх Хятадын тархвар судлаач Чунь Наньшань CNN-д өгсөн ярилцлагадаа хэллээ. Тэрбээр БНХАУ-ын Засгийн газрын дэргэдэх Коронавирустэй тэмцэх хорооны тэргүүн зөвлөх бөгөөд Хятадын нэрт тархвар судлаач хүн юм.

“Уханий эрх баригчид үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулсан. Ухань хотод коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүний тоо одоо бидэнд мэдэгдэж байгаагаас хамаагүй их байж магадгүй” гэв.

Учир нь тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд хэсэг эрдэмтдийн хамт тандалт судалгаа хийхээр Ухань хотод зорчжээ. Тухайн үед Уханьд халдвар авсан хүмүүсийн тоо Хятадын бусад хоттой харьцуулахад хамаагүй бага байсан нь түүний хардалтыг төрүүлсэн талаар ярилцлагадаа дурдсан байна. COVID-19 хүнээс хүнд халдварладаг болохыг нэгдүгээр сарын 20-нд Хятадын эрх баригчид олон нийтэд зарлаж байсан билээ.

Эрх баригчдын өгч буй тоо баримтад итгэхгүй байсан учир Чунь Наньшань үнэн бодит мэдээллийг олж авахаар хичээсэн боловч тусыг эс олсон талаар мөн хэллээ.

Эргэн сануулахад Хубэй мужийн Ухань хотод COVID-19-ийн халдвар анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тархаж эхэлсэн бөгөөд тус вирусийн улмаас нийт 3869 хүн амиа алдсан гэх мэдээллийг Хятадын талаас өгөөд байгаа юм.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549